Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

421 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсын Их Хурлаас Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 2019 оны 2 дугаар сарын 10-ны өдөр товлон зарласан ба санал авах өдрийг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байхаар тогтоосон билээ. Гэтэл энэхүү 2 дугаар сарын 10-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 140 хоног болж байгаа ба нам, эвсэл нь Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд оролцохын тулд 180аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлага Сонгуулийн хуулиар тавигдсан юм. Монгол Улсын Их Хурал энэхүү Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг товлон зарлахдаа улс төрийн нам, эвсэлд хуулиар биелэх боломжгүй шийдвэрийг гаргаж, улмаар Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд оролцох эрхийг Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгээр хязгаарлаж буй нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтад “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ... Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах ...-ыг хориглоно. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, ... төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн байна. Иймд Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг болон Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн дээр дурдсан заалтуудыг зөрчсөн болохыг тогтоож өгнө үү.” гэжээ. Гурав. Уг маргаанд холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд ирүүлсэн хариу тайлбарт: “... Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад Монгол Улсын иргэн нь “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. ...” гэж заасан байдаг. Гэтэл Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн 17450 иргэд, сонгогчид төрийн эрх барих дээд байгууллагад 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл төлөөлөлгүй байна. Иймд

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5