Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

420 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” гэж хуульчилсан ба Сонгуулийн тухай хуульд зааснаар санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлээгүй нам Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох нэр дэвшүүлэх, сонгогдох эрхийг энэхүү органик хуулиар хязгаарлаж буй нь Үндсэн хуулийн ноцтой зөрчил юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.” гэж хуульчилсан ба тухайн намаас дээрх Үндсэн хуульд заасан шаардлагыг хангасан хүнийг Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр байтал Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан санал авах өдрөөс 180аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд оролцуулахгүй байх, нэр дэвшүүлэхээс татгалзах нөхцөл байдал үүсч байна. Энэ нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад заасан иргэний төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхийг, мөн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, төрийн бүхий л үйл хэрэгт ард түмний оролцоог хангах, иргэнийг нам, улс төрийн үзэл баримтлалаар ялгаварлан гадуурхахгүй байх, тэгш боломжийг бүрдүүлэх Үндсэн хуулийн суурь зарчим, Үндсэн хуулиар бий болгосон иргэний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн байна. ... Мөн Монгол Улсын Их Хурал нь Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг товлон зарлахдаа уг нөхөн сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл, бие даагчийн Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөөг нэгдүгээрт, органик хуулиар хязгаарлаж, хоёрдугаарт, улс төрийн нам, эвсэл байгуулах, сонгуульд оролцох эрхийн хууль зүйн болон бусад баталгааг хангаагүй нь Үндсэн хуулийн ноцтой зөрчил болно. Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна.” гэж хуульчилжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5