Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

419 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь ... хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж тус тус заасныг зөрчсөн.” гэсэн агуулга бүхий мэдээлэл ирүүлсэн байна. Мөн Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан дээр: “Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” 23 дугаар тогтоолыг холбогдох хуульд нийцүүлэн гаргаагүйгээс Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн” гэсэн нэмэгдүүлсэн шаардлага гаргаж холбогдох тайлбарыг хийжээ. Хоёр. Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Ууганбаяр Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ: “... Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт Монгол Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг Улсын Их Хурал товлон зарлахаар хуульчилсны дагуу Монгол Улсын Их Хурлын 2019 оны 22 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 2019 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн товлон зарлаж, Улсын Их Хурлын нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байхаар тогтоосон байна. ... Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт зааснаар Улсын дээд шүүхэд бүртгүүлснээр улс төрийн нам нь үйл ажиллагаа явуулах эрхтэй болдог. Гэтэл Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт Улсын Их Хурлын сонгуульд “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй.” гэж хуульчилсан нь санал авах өдрөөс 180аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлээгүй нам нь бусад улс төрийн намуудтай ижил тэгш эрхтэйгээр Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах сонгуульд оролцох эрхийг хязгаарлаж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5