418 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл заалтыг зөрчсөн гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 66 дугаар тогтоолыг гарган ирүүлсэн тул уг маргааныг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар дахин хянан эцэслэн шийдвэрлэв. Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Ганхуяг Үндсэн хуулийн цэцэд хандаж: “... Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 14ний өдрийн 49 дүгээр тогтоол нь дараа дараагийн зарчмын хувьд буруу шийдвэр гарах нөхцөлийг бүрдүүлж байна. Тухайлбал, Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт энэ оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын нөхөн сонгууль хийхээр товлож, 287 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас, үнэн хэрэг дээрээ ард түмний халааснаас гаргахаар шийдвэрлэсэн нь дээр дурдсан буруу шийдвэрээс үүдэлтэй шууд хор хохирол юм. Хууль зөрчин зарласан энэ сонгуульд 11 нам оролцохоор бүртгүүлсэн ба намын болон нэр дэвшигчдээс нэмж гаргах зардлыг тооцвол уг шийдвэр эрүүл ухааны аливаа хэм хэмжээнээс хэтрэн гарсан байна. ... Дээрх хууль бус тогтоолдоо үндэслэн гаргасан Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг шууд зөрчсөн байна. ...Төр нь улс орноо хөгжүүлэх, ард түмнээ элбэг хангалуун, амар жимэр амьдруулах зорилгоор буюу нийгмийн хөгжлийг хангахын тулд эдийн засгийг удирдах учиртай. Гэтэл Үндсэн хуульд нийцээгүй шийдвэр гаргаж түүнийгээ хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олон зуун сая төгрөг зарцуулахаар төсөвлөж байгаа нь эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх эрхэм зорилгод нийцэхгүй байна. ... Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын төлөөллийн тухай ухагдахуун бол “нэг хүн”-д хамаарах хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны ойлголт биш харин тогтолцоо, зохион байгуулалт буюу “төлөөлөгчдийн байгууллага” болох Улсын Их Хуралд шууд хамаарах ойлголт болохыг учирлан тайлбарлаж байна. Иймд Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5