406 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Үүнээс үзэхэд Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсгийн зохицуулалт нь 180-аас доош хоногийн өмнө нөхөн сонгууль товлон зарлагдсан тохиолдолд хуульд зааснаар сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн улс төрийн нам дангаараа болон бусад нам, улс төрийн хүчинтэй эвсэж уг сонгуульд оролцох, нэр дэвшүүлэх боломжгүй болгожээ. Өөрөөр хэлбэл, тухайн намын гишүүд, дэмжигч иргэд төрийн байгууллагад сонгогдох, сонгох эрхийг хэрэгжүүлэх хууль зүйн боломжийг хууль тогтоогч Сонгуулийн тухай хуулиар бүрэн бүрдүүлээгүй буюу Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан иргэн Б.Ууганбаярын мэдээлэлд дурдсан нөхцөл байдлыг бий болгосон байна. Ингэснээр хугацааны шалгуураар иргэд аль нэгэн намд эвлэлдэн нэгдсэний төлөө буюу гишүүнийхээ хувьд ялгаварлагдах хууль зүйн үндэслэл бий болж, улмаар тэдний хувьд тэгш бус байдлыг үүсгэжээ. Үүний зэрэгцээ Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтууд нь зөвхөн Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн хүрээнд төдийгүй Улсын Их Хурлын бусад аль ч төрлийн сонгуульд улс төрийн нам оролцоход хугацаанаас хамаарч ялгавартай байдлаар хандах боломжийг бүрдүүлсэн нь иргэдийн улс төрийн эрхийг хөндсөн, ардчилсан ёсны зарчмыг алдагдуулсан байна. Тодруулбал, сонгуульд оролцох улс төрийн намд тодорхой шалгуурыг хуулийн хүрээнд тогтоож болох боловч уг шалгуур нь үндэслэлтэй бөгөөд хариуцлага, санхүүжилт, илт тод байдал гэх зэрэг хуулийн бусад зохицуулалттай уялдсан, иргэний улс төрийн эрхийн хязгаарлалтын талаарх нийтээр хүлээн зөвшөөрсөн түгээмэл зарчимд нийцсэн байх учиртай юм. Гэтэл дээрх заалтуудад тусгасан “180-аас доошгүй хоног”-ийн хугацааны шалгуур нь эдгээрт хамаарахгүй байна. Улсын Их Хурлаас ирүүлсэн хариу тайлбарт “улс төрийн намыг бүртгүүлэхэд зарим нэг шаардлага тавих нь эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөнд тооцогдохгүй гэж Европын хүний эрхийн шүүхийн шийдвэрүүдэд заасан байна.” гэсэн боловч нотолгоог тодорхой дурдаагүй байна. Мөн өнөөдрийн хэлэлцэж буй маргаан нь улс төрийн намыг бүртгэх тухай бус нэгэнт бүртгэгдсэн намыг сонгуульд оролцохтой холбоотой асуудал байгаа болно. Харин Европын хүний эрхийн шүүхийн шийдвэрүүдийг судлан үзэхэд, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хамгаалж, баталгаажуулсан шийдвэрүүд зонхилж байх ба эдгээр нь Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын Пактын 22 болон Хүний эрхийн тухай Европын конвенцийн 11 дүгээр зүйлийг үндэслэж, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг зөвхөн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5