407 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл үндэсний болон нийгмийн аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахуун, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах эрх ашгийн үүднээс хуульд зааснаар хязгаарлалт тавьж болно; үүнээс өөр хязгаарлалтыг зөвхөн гарцаагүй бөгөөд үндэслэлтэй учир шалтгаан байгаа тохиолдолд хэрэглэнэ; уг хязгаарлалт нь тавьж буй хууль ёсны зорилгод дүйцэхүйц байхаас гадна нөхцөл байдалд нийцсэн, энэ талаарх нотолгоотой байх хэрэгтэй талаар тусгасан байна. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн түүхчилсэн судалгаанаас үзэхэд өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиудад улс төрийн нам, эвсэл сонгуульд оролцох тохиолдолд ийнхүү тухайлан хагас жилээс доошгүй хугацааны өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх тухай зохицуулалтыг тусгаагүй байх ба 1992 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд “Нам сонгуульд оролцохоо санал авах өдрөөс 65 хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр илэрхийлж, албан ёсоор бүртгүүлнэ. 2005, 2011 оны хуульд сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй байхаар заасан байсныг дурдах нь зүйтэй байна. 3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гаргасан дүгнэлт, мөн оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан 03 дугаар тогтоолдоо “Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгууль товлон зарлагдсан тохиолдолд тухайн сонгуульд нэр дэвших, улмаар төрийн байгууллагад сонгогдох эрхийг хэрэгжүүлэх хууль зүйн боломжийг хууль тогтоогч бүрэн бүрдүүлээгүй” гэж, “сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох тулгамдсан асуудал байгааг дурдах нь зүйтэй” гэж, мөн “Хууль тогтоомжийг боловсронгуй болгох, сонгогч, сонгогдогч иргэдийн эрхийг тэгш хангаж холбогдох заалтыг өөрчлөх эрх нь хууль тогтоогчид байгаа” талаар тус тус тухайлан тусгаж Улсын Их Хуралд уламжилж байсан болно. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийг төр иргэнийхээ өмнө хүлээж байгаа юм. Гэтэл Монгол Улсын Их Хурал нь Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг товлон зарлах шийдвэрийг 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр гаргахдаа Үндсэн хуульт ёс, ардчилсан эрх зүйт төрийн суурь үзэл баримтлалд нийцүүлэн Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5