Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

405 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нам нь Монгол Улсын Yндсэн хуульд заасны дагуу нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл бөгөөд төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагыг өөрсдийн төлөөлөлтэйгөөр байгуулах, улмаар өөрсдийн дэвшүүлж буй бодлого, үзэл баримтлал, хөтөлбөрийн дагуу түүнийг удирдах зорилготой байдаг. Энэ хүрээнд иргэд сонгуульд өөрсдийн байгуулсан, нэгдэн орсон эсхүл үзэл баримтлал, үйл ажиллагааг дэмждэг нам, эвслээс нэр дэвших, нэр дэвшигчийг сонгох замаар улс төрийн эрхээ хэрэгжүүлдэг. Үүнээс үзэхэд аливаа улс төрийн нам, эвсэл төрийн эрх барих байгууллагын сонгуульд оролцох, нэр дэвшүүлэх асуудал бол иргэн хүний улс төрийн эрх болон Үндсэн хуулиар баталгаажсан ардчилсан ёс, засгийн бүх эрх ард түмнээс эхтэй байх үзэл санаатай нягт уялдаатай юм. 2. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.” гэж заасан. Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх зохицуулалтын дагуу Улсын Их Хурал 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгуулийн тухай хуулийг баталж, тус хуулиар Монгол Улсын Их Хурлын болон бусад байгууллагын сонгуулийн үндсэн зарчим, журмыг тодорхойлж, сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулах хэм хэмжээг тогтоожээ. Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлд Улсын Их Хурал, түүний гишүүний сонгуульд нэр дэвшүүлэх эрхийн талаарх зохицуулалтыг хуульчлахдаа тус зүйлийн 12.1 дэх хэсэгт “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй.”, 12.3 дахь хэсэгт “Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна.” гэжээ. Түүнчлэн, тус хуулийн 124 дүгээр зүйлийн 124.3.1 дэх заалтад “санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангаагүй;” бол нам, эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзахаар нийтлэг байдлаар зохицуулсан байна. Гэтэл Улс төрийн намын тухай хуульд зааснаар 801 ба түүнээс олон иргэн сайн дураараа нэгдэж нам байгуулан, хөтөлбөр, дүрмээ баталж, Улсын дээд шүүхэд хянуулж бүртгүүлснээр гэрчилгээ авч үйл ажиллагаа явуулах эрхтэй болдог.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5