404 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хамгаална.” гэсэн заалтын биелэлтийг хангах болон Үндсэн хуульт ёс, тэр дундаа парламентат ёсыг бэхжүүлэх, төрийн болон эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, улс төр дэх авлига, дарамт шахалтаас урьдчилан сэргийлэх үүднээс ард түмний элч болж нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж бүрэн эрхээ хэрэгжүүлдэг Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх үндэслэлийг тодорхой болгох, мөн чөлөөлөх үйл явцыг нарийвчлан хуульчлах, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3 дахь заалтад заасан “хүндэтгэн үзэх бусад шалтгаан” гэх ойлголтын агуулга, хүрээ, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлын талаарх эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан тодорхойлох замаар боловсронгуй болгох бүрэн эрх хууль тогтоогчид байгаа болохыг тэмдэглэж байна. Хоёр. Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааны тухайд: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”, Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтад “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ... Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах ...-ыг хориглоно. ...”, мөн зүйлийн 9 дэх заалтад “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” хэмээн зааж Монгол Улсад засгийн бүх эрх ард түмнээс эхтэй болохыг тодорхойлон Монгол Улсын иргэн улс төрийн намд эвлэлдэн нэгдэж, төрийн эрх барих байгууллага болох Улсын Их Хуралд сонгогдох, түүний гишүүнийг сонгох эрхээ хэрэгжүүлэх боломжтойг баталгаажуулан тогтоосон болно.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5