403 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.” гэж хуульчилжээ. Харин Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх үйл явцыг журамласан зохицуулалтыг нарийвчлан тусгаагүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.” гээд Улсын Их Хурлын гишүүн нь өөрийн сонгогдсон тойргийн төлөө хүчин зүтгэдэг императив буюу захирагдмал мандаттай бус, харин нийт иргэн, улсын ашиг сонирхлыг хангахын тулд ажиллаж, түүний төлөө хариуцлага хүлээдэг чөлөөт мандаттай болохыг тогтоосон бөгөөд уг үзэл баримтлалын хүрээнд аль ч тойргийн сонгогч Улсын Их Хурлын гишүүдийг өөрийн төлөөлөл гэж үзэх үндэслэл бүрдсэн болно. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын гишүүн тойргоос сонгогддог хэдий ч нийт иргэдийн төлөөлөл болдог учиртай. Түүнчлэн Үндсэн хуулийн уг заалтын үзэл баримтлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Ээлжит сонгуулийн дараа нийт гишүүний дөрөвний гурав буюу 57-оос доошгүй гишүүн сонгогдож, Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөсөн бол Улсын Их Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно.” хэмээн хуульчилжээ. Үүнээс үзэхэд Монгол Улсын Их Хурал эдүгээ үйлчилж буй эрх зүйн зохицуулалтын дагуу, өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд “Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх тухай” дээр дурдсан хүсэлтийг шийдвэрлэж 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” 49 дүгээр тогтоол гаргасан байх тул уг шийдвэр Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 1, 2, Хорин гуравдугаар зүйлийн 1, 2, Хорин есдүгээр зүйлийн 2, 3, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 3. Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”, Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5