Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

402 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл холбогдох төсвийг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон нэгэнт хэвшин тогтсон практикийн дагуу Засгийн газрын нөөц сангаас гаргахаар 23 дугаар тогтоолд тусгасан гэсэн болно. Мөн түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн сонгуулийн тов зарлах болон санал авах өдрийг тодорхойлох тухай зохицуулалттай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос лавлагаа авч байсан талаар дурдаж байв. ҮНДЭСЛЭЛ: Нэг. Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” 49 дүгээр тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааны тухайд: 1. Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх тухай хүсэлтээ Монгол Улсын Их Хурлын даргад хандаж гаргажээ. Уг хүсэлтийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3 дахь заалт, мөн зүйлийн 6.8 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлж, гаргасан дүгнэлтийг 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд нууцаар санал хурааж, хуралдаанд оролцсон нийт 60 гишүүний 75 хувь нь Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх хүсэлтийг дэмжсэн байна. Ийнхүү Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 49 дүгээр тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Дорждугарын Гантулгыг Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлсөн байна. 2. Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, мөн зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийг 2006 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр баталжээ. Тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт “Дор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрх энэ хуулийн 6.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болно:” гээд 6.6.3 дахь заалтад “гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;”, мөн зүйлийн 6.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 6.6.3, 6.6.4-т заасан тохиолдолд гишүүнийг чөлөөлөх ...”, 6.8 дахь хэсэгт “Гишүүнийг чөлөөлөх ... асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5