Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

401 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тогтоолын төслийг хэлэлцсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны 2019.01.29-ний өдрийн, чуулганы нэгдсэн хуралдааны 2019.02.02ны өдрийн тэмдэглэл, Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2015.11.17, 25, 2015.12.23, 24, 25-ны өдрийн, чуулганы нэгдсэн хуралдааны 2015.11.20, 2015.12.25-ны өдрийн тэмдэглэл, бусад холбогдох баримт болон Улсын дээд шүүхээс Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намын жагсаалт зэргийг гаргуулан авч танилцав. Найм. Дээрх маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад: Иргэн Б.Ууганбаяр нь өөрийн мэдээллийн үндэслэлд тусгасан Монгол Улсын Их Хурлын 2019 оны 22 дугаар тогтоол Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, улмаар Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нийцээгүй гэсэн шаардлагаа тодрууллаа. Тухайлбал, 2019 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 140 хоног болж байгаа тул Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийг Улсын Их Хурал зөрчиж дээрх тогтоолыг гаргасан гэсэн үндэслэлээ хэд хэдэн удаа давтан тайлбарлав. Мөн иргэн Д.Ганхуяг “Улсын Их Хурлын 2019 оны 22 дугаар тогтоол нь дараа дараагийн зарчмын хувьд буруу шийдвэр гарах нөхцөлийг бүрдүүлж байна. Тухайлбал, Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт энэ оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын нөхөн сонгууль хийхээр товлож, 287 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас, үнэн хэрэг дээрээ ард түмний халааснаас гаргахаар шийдвэрлэсэн нь дээр дурдсан буруу шийдвэрээс үүдэлтэй шууд хор хохирол юм.” гэсэн мэдээллийнхээ үндэслэлийг тодруулан, Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” 23 дугаар тогтоолыг холбогдох хуульд нийцүүлэн гаргаагүйгээс Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэсэн үндэслэл, тайлбарыг хийлээ. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Я.Санжмятав нар иргэн Б.Ууганбаяр, Д.Ганхуяг нарын дээрх шаардлагад холбогдуулан няцаах тайлбар, үндэслэл гаргаж, Сонгуулийн тухай хуулийн хүрээнд тодруулбал, 16 дугаар зүйлийн 16.1, 18 дугаар зүйлийн 18.1, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурал уг 22 дугаар тогтоолыг гаргасан;

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5