Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

400 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 14-ний өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, өмнөх ... дугаартай хэрэгт нэгтгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.” гэжээ. Долоо. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд бэлтгэх явцад хийсэн ажиллагааны тухайд: Иргэдийн мэдээлэлд дурдсан асуудалтай холбогдох Цэцийн шийдвэрийн лавлагааг гарган, “хүндэтгэн үзэх шалтгаан”, “нөхөн сонгууль” зэрэг нэр томъёо, парламентын гишүүнийг чөлөөлөх, огцруулах талаарх зарим орны эрх зүйн зохицуулалт, парламентын гишүүний халдашгүй байдлыг цуцлах, бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаарх гадаадын зарим орны эрх зүйн зохицуулалтын (Улсын Их Хурлын Тамгын газрын Судалгааны төв) судалгаа, Монгол Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд өөрийн хүсэлтээр Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлсэн тохиолдлууд, Улсын Их Хурлын гишүүнийг гишүүнээс нь чөлөөлөх талаарх Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн холбогдох заалт, Улс төрийн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцох, нэр дэвшүүлэх эрхийн тухай болон Улсын Их Хурлын гишүүнийг нөхөн сонгох талаарх сонгуулийн холбогдох хуулийн заалтын түүхчилсэн, харьцуулсан зэрэг шаардлагатай бусад судалгааг Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төвтэй хамтран гүйцэтгэж, Европын хүний эрхийн шүүхийн зарим шийдвэрийг судлан үзлээ. Мөн Монгол Улсын Их Хурлаас Улсын Их Хурлын нэр бүхий гишүүний “Хүсэлт гаргах тухай” 2018.06.11-ний 6853 дугаар албан бичиг (Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх тухай), уг асуудлыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар 2018.06.13-ны өдөр, чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018.06.14-ний өдөр тус тус хэлэлцсэн тэмдэглэл, Монгол Улсын Их Хурлын 2018.06.14-ний өдрийн “Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” 49 дүгээр тогтоол, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийг анх хэлэлцсэн Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2005.12.27, 2006.01.17-ны өдрийн, чуулганы нэгдсэн хуралдааны 2006.01.05, 19, 26-ны өдрийн тэмдэглэл, Монгол Улсын Их Хурлын 2019.02.02-ны “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол, уг 22 дугаар

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5