399 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь ... хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. ...”, мөн зүйлийн 10 дахь заалтад “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ... Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах ... -ыг хориглоно.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.” гэжээ. Зургаа. Уг маргаанд холбогдуулан Улсын ерөнхий прокуророос 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1/2411 тоотоор ирүүлсэн албан бичигт: “... Нийслэлийн прокурорын газраас Улсын Их Хурлын гишүүн асан Г-д ... холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан бөгөөд энэ шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийн дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд, анхан шатны шүүгчийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Г ... гэмт хэрэгт дахин холбогдож, энэ үйлдэлд нь 2019 оны 1 дүгээр сарын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5