Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

395 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тогтоолоор Монгол Улсын Их Хурлын гишүүн өөрийн хүсэлтээр Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсэн анхны тохиолдол биш юм. Өнгөрсөн хугацаанд Улсын Их Хурлын гишүүний өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Улсын Их Хурлын гишүүнээс хэд хэдэн гишүүнийг чөлөөлж байсан. Улсын Их Хурлын гишүүн хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан бол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох тухай асуудал 1992 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Дараах тохиолдолд Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх буюу эгүүлэн татна: ... 2) эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос чөлөөлж өгөхийг хүсэж өргөдөл гаргасан.” гэж, 1997 оны 2 дугаар сарын 06ны өдөр баталсан Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Дараахь тохиолдолд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлнө: ... 2/биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос чөлөөлж өгөхийг хүсэж гишүүн өөрөө өргөдөл гаргасан” гэж тус тус зохицуулагдаж ирсэн. Улсын Их Хурлын гишүүн асан Д.Гантулгын хувьд Улсын ерөнхий прокуророос гэмт хэрэгт холбогдуулан Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт ирүүлсний дагуу уг асуудлыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.2 дахь заалт, мөн зүйлийн 6.13 дахь хэсэгт тус тус зааснаар 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хэлэлцэн Д.Гантулгын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзээд Улсын Их Хурал тогтоол гаргасан болно. Улсын Их Хурлын тогтоол баталсны дараа Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн зүгээс хэвлэлийн бага хурал хийсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгаас 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Д.Гантулгын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 47 дугаар тогтоолд хориг тавьж, тодорхой үндэслэлээ тусгасан байсан. ... Улсын Их Хурлын гишүүн асан Д.Гантулгын зүгээс Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн мэдээлэл, Монгол Улсын

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5