396 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Ерөнхийлөгчийн хориг зэргийг харгалзан улс төрийн шийдвэрээ гарган хууль, шүүхийн байгууллагаар гэм буруугийн асуудлаа хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр шийдэж Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гаргасан. Уг хүсэлтийг Монгол Улсын Их Хурал авч хэлэлцэхдээ “хүндэтгэн үзэх бусад шалтгаан” гэдгийг үүсээд байсан нөхцөл байдлыг шийдвэрлэх, ингэхдээ гишүүний зүгээс гадны хүчин зүйлийн нөлөөгүйгээр өөрийн итгэл үнэмшлээр улс төрийн шийдвэр гаргасан гэж үзэн хүсэлтийг хүлээн авч олонхын саналаар шийдвэрлэсэн болно. Иймд Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” 49 дүгээр тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, харин эдгээр зарчмыг баримтлан бэхжүүлэхэд чиглэгдсэн гэж үзэж байна. Түүнчлэн Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна.”, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно.” гэсэн зохицуулалт нь Улсын Их Хурлын бүрэлдэхүүний суурь үндсийг тогтоож байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлын бүрэлдэхүүн, түүнтэй холбогдох бусад асуудал тухайлбал, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, бүрэн эрхээс чөлөөлөх зэргийг Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиудаар тусгайлан зохицуулсан байдаг. Иймд Үндсэн хуулийн эдгээр зарчмыг мөн зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.” гээд Улсын Их Хурлаас 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад Монгол Улсын иргэн нь “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. ...” гэж заасан байдаг. Гэтэл Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн 17450 иргэд, сонгогчид төрийн эрх барих дээд байгууллагад 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл төлөөлөлгүй байна. Иймд Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5