394 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ... Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах ...-ыг хориглоно. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, ... төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн байна. Иймд Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг болон Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн дээр дурдсан заалтуудыг зөрчсөн болохыг тогтоож өгнө үү.” гэжээ. Тав. Уг маргаанд холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Аль ч орны парламентын гишүүн нь хууль тогтоомж болон олон улсын зарчмаар хүлээн зөвшөөрөгдсөн ардчилсан парламентын гол шинж болох халдашгүй байдал, бүрэн эрхийн баталгааг эдлэх боловч үндсэн эрхийн тодорхой хэм хэмжээ, хязгаарлалт, хууль тогтоомжид захирагдах нь хүний эрх, хууль дээдэлсэн, ардчилсан хүмүүнлэг иргэний нийгмийн зүй ёсны шаардлага юм. ... Парламентын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, бүрэн эрхээсээ татгалзах, чөлөөлөгдөх, эгүүлэн татах асуудалд улс орнууд болгоомжтой ханддаг бөгөөд парламентын гишүүнийхээ мандатын шинж байдлыг ихэнх тохиолдолд Үндсэн хуулиар “өөрөөр нь тодорхойлуулдаг” гэж үздэг. Монгол Улс ч мөн 1992 онд энэ жишгийг дагаж Улсын Их Хурлын гишүүний мандатын хэв шинжийг Үндсэн хуулиараа тогтоосон. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.” гэж заасан нь Монгол Улсын Их Хурлын гишүүн нь императив бус чөлөөт мандаттайг харуулж байна. Монгол Улсын Их Хурлаас 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” 49 дүгээр
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5