Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

393 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл сонгуульд нэр дэвшүүлэхээр байтал Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан санал авах өдрөөс 180аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд оролцуулахгүй байх, нэр дэвшүүлэхээс татгалзах нөхцөл байдал үүсч байна. Энэ нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад заасан иргэний төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхийг, мөн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, төрийн бүхий л үйл хэрэгт ард түмний оролцоог хангах, иргэнийг нам, улс төрийн үзэл баримтлалаар ялгаварлан гадуурхахгүй байх, тэгш боломжийг бүрдүүлэх Үндсэн хуулийн суурь зарчим, Үндсэн хуулиар бий болгосон иргэний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн байна. ... Мөн Монгол Улсын Их Хурал нь Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг товлон зарлахдаа уг нөхөн сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл, бие даагчийн Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөөг нэгдүгээрт, органик хуулиар хязгаарлаж, хоёрдугаарт, улс төрийн нам, эвсэл байгуулах, сонгуульд оролцох эрхийн хууль зүйн болон бусад баталгааг хангаагүй нь Үндсэн хуулийн ноцтой зөрчил болно. Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна.” гэж хуульчилжээ. Монгол Улсын Их Хурлаас Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 2019 оны 2 дугаар сарын 10-ны өдөр товлон зарласан ба санал авах өдрийг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байхаар тогтоосон билээ. Гэтэл энэхүү 2 дугаар сарын 10-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 140 хоног болж байгаа ба нам, эвсэл нь Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд оролцохын тулд 180аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлага Сонгуулийн хуулиар тавигдсан юм. Монгол Улсын Их Хурал энэхүү Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг товлон зарлахдаа улс төрийн нам, эвсэлд хуулиар биелэх боломжгүй шийдвэрийг гаргаж, улмаар Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд оролцох эрхийг Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгээр хязгаарлаж буй нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтад “нийгмийн болон өөрсдийн ашиг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5