392 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Дөрөв. Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Ууганбаяр Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ: “... Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт Монгол Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг Улсын Их Хурал товлон зарлахаар хуульчилсны дагуу Монгол Улсын Их Хурлын 2019 оны 22 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 2019 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн товлон зарлаж, Улсын Их Хурлын нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байхаар тогтоосон байна. ... Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт зааснаар Улсын дээд шүүхэд бүртгүүлснээр улс төрийн нам нь үйл ажиллагаа явуулах эрхтэй болдог. Гэтэл Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт Улсын Их Хурлын сонгуульд “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй.” гэж хуульчилсан нь санал авах өдрөөс 180аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлээгүй нам нь бусад улс төрийн намуудтай ижил тэгш эрхтэйгээр Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах сонгуульд оролцох эрхийг хязгаарлаж байна. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” гэж хуульчилсан ба Сонгуулийн тухай хуульд зааснаар санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлээгүй нам Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох нэр дэвшүүлэх, сонгогдох эрхийг энэхүү органик хуулиар хязгаарлаж буй нь Үндсэн хуулийн ноцтой зөрчил юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.” гэж хуульчилсан ба тухайн намаас дээрх Үндсэн хуульд заасан шаардлагыг хангасан хүнийг Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5