391 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл “... Төрийн эрх барих дээд байгууллага болох Монгол Улсын Их Хурлаас хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай хууль бус тогтоол гаргасан. Уг хууль бус тогтоолдоо үндэслэн гаргасан Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг шууд зөрчсөн байна. ... Төр нь улс орноо хөгжүүлэх, ард түмнээ элбэг хангалуун, амар жимэр амьдруулах зорилгоор буюу нийгмийн хөгжлийг хангахын тулд эдийн засгийг удирдах учиртай. Гэтэл Үндсэн хуульд нийцээгүй шийдвэр гаргаж түүнийгээ хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олон зуун сая төгрөг зарцуулахаар төсөвлөж байгаа нь эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх эрхэм зорилгод нийцэхгүй байна. ... Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын төлөөллийн тухай ухагдахуун бол “нэг хүн”-д хамаарах хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны ойлголт биш харин тогтолцоо, зохион байгуулалт буюу “төлөөлөгчдийн байгууллага” болох Улсын Их Хуралд шууд хамаарах ойлголт болохыг учирлан тайлбарлаж байна. Иймд Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02ны өдрийн 22 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь ... хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж тус тус заасныг зөрчсөн эсэхийг магадлан хянаж, өмнө нь гаргасан мэдээлэлтэй хамтад нь хэлэлцэн дүгнэлт гаргуулахаар мэдээллийн шаардлагаа ихэсгэж байна.” гэжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5