Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

390 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн байна. ... Улсын Их Хурлын энэ шийдвэр нь дараа дараагийн зарчмын хувьд буруу шийдвэр гарах нөхцөлийг бүрдүүлж байна. Тухайлбал, Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт энэ оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын нөхөн сонгууль хийхээр товлож, 287 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас, үнэн хэрэг дээрээ ард түмний халааснаас гаргахаар шийдвэрлэсэн нь дээр дурдсан буруу шийдвэрээс үүдэлтэй шууд хор хохирол юм. Хууль зөрчин зарласан энэ сонгуульд 11 нам оролцохоор бүртгүүлсэн ба намын болон нэр дэвшигчдээс нэмж гаргах зардлыг тооцвол эл шийдвэр эрүүл ухааны аливаа хэм хэмжээнээс хэтрэн гарсан байна. Хэнтийн нөхөн сонгууль нь Улсын Их Хурлын дурын гишүүнийг дарамтлан өргөдлийг нь өгүүлж, Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх гарц, боломжийг нээн өгч зарчмын хувьд буруу, үр дагаврын хувьд туйлын хортой жишиг тогтоож байна. Ийнхүү Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 49 дүгээр тогтоол нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ...”, Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурал ... далан зургаан гишүүнтэй байна.”, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно.”, Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж тус тус заасныг зөрчсөн эсэхийг магадлан хянаж, дүгнэлт гаргаж өгнө үү.” гээд уг мэдээллийн шаардлагаа 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр дараах байдлаар нэмэгдүүлж ирүүлсэн байна. Үүнд:

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5