Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

389 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хугацаагаар сонгоно.”, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.”, Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.” гэж хуульчилсныг тус тус зөрчсөнийг тогтоож өгнө үү.” гэжээ. Гурав. Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Ганхуяг Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээлэл гаргасан байна. Үүнд: “... Улсын Их Хурлын гишүүн нь нийт ард түмнээсээ сонгогдсон төлөөлөл, ард түмний элч болж, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж ажиллахаар төр, ард түмнийхээ өмнө тангараг өргөсөн төрийн улс төрийн албан хаагч болохынхоо хувьд зөвхөн хуульд заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд л үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх бөгөөд энгийн төрийн албан хаагчийн нэгэн адил хүссэн үедээ ямар нэгэн шалтаг, шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргах боломжгүй байдаг онцлогтой. ... Д.Гантулга нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3 дахь заалтад “гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;” гэж заасан үндэслэлээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан бөгөөд хүсэлтдээ чухам ямар хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо тодорхой дурдаагүй, баримт хавсаргаагүй байна. Мөн түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэдэг боловч тэрээр гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор эцэслэн шийдэгдээгүй байгаа. ... Хуулийн зохицуулалтаас үзвэл гишүүн хүндэтгэн үзэх тодорхой шалтгаангүйгээр чөлөөлөгдөх хүсэлт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байх бөгөөд Улсын Их Хурлын зүгээс хүсэлтийг хүлээн авахдаа хүндэтгэн үзэх шалтгаан буюу ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон онцгой нөхцөл байдал байсан эсэхийг тодруулж, тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргах ёстой атал энэ талаар тодруулалгүй, хуульд заасан үндэслэлгүй, хүлээж авах ёсгүй хүсэлтийг шууд хүлээн авч тогтоол гаргасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5