Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

388 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Түүнчлэн Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.” гэж Монгол Улсын Их Хурлын гишүүний хууль зүйн баталгааг тусгажээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд Улсын Их Хурлын гишүүн нь гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсоноос бусад тохиолдолд түүнийг Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхээс эгүүлэн татах, чөлөөлөх, түдгэлзүүлэхийг хориглосон нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 2, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтад заасан Монгол Улсын иргэний эрхийг төр баталгаатай эдлүүлэх Үндсэн хуулийн баталгаа юм. Үүнээс гадна Монгол Улсын иргэдийн хүсэл зоригоор сонгогддог Улсын Их Хурлын гишүүн нь Үндсэн хуульд зааснаас бусад тохиолдолд ард түмнийг төлөөлж төрийн үйл хэрэгт оролцох үндсэн үүргээсээ өөрийн эрх ашгийн үүднээс татгалзаж, Улсын Их Хурал тухайн гишүүний саналыг үндэслэж түүнийг чөлөөлсөн Улсын Их Хурлын шийдвэр нь Үндсэн хуулийн үзэл баримтлал, парламент ёсыг үгүй хийсэн, Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. ...” гэсэнд нийцээгүй, Монгол Улсын нийт ард иргэдийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр болсон байна. Иймд Монгол Улсын Их Хурлын 2018 оны 49 дүгээр тогтоол нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:” гээд 9 дэх заалтад “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох ... эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5