Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

387 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Парламентат ёсны дархлааг авч үлдэхийн тулд парламент өөрөө болон ард түмний элч болох парламентын гишүүн нь хараат бус, бие даасан байна. Нөгөө талаараа Улсын Их Хурлын гишүүн нь бусдын дарамт, шахалт, барьцаанд орж өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргах боломжгүй байхыг уг хараат бус, бие даасан байх зарчим хангана. 3. Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бус харин Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болох”-оор байна. Үүнээс бусад тохиолдолд бүрэн эрхийг дуусгавар болгох нь Үндсэн хуулийн эрх зүйн зөрчил юм. ... 4. ... Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурал нь хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгч, төрийн эрх барих дээд байгууллагын хувьд хууль дээдлэх ёс буюу хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах зарчмыг чанд баримтлан, зөвхөн хуулиар тодорхойлсон, хуульд заасан хүрээ хязгаарын дотор, гагцхүү хуульд үндэслэсэн шийдвэр гаргах ёстой. ... Өөрөөр хэлбэл ард түмний элч, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж ажиллах Улсын Их Хурлын гишүүнийг хуульд заасан үндэслэлээр бус, харин бусдын дарамт шахалтын улмаас ямар ч шалтгаан нөхцөл заахгүйгээр гаргасан хүсэлтийг нь үндэслэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, чөлөөлсөн Монгол Улсын Их Хурлын 2018 оны 49 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэсэн агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ. Хоёр. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 3 дугаар багийн оршин суугч, иргэн А.Кадирбек Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: “... Монгол Улсын Их Хурал нь 2018 оны 6 дугаар сарын 14ний өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгын хүсэлтийг үндэслэн Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөхдөө Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад заасан Монгол Улсын иргэний төрийг удирдах хэрэгт оролцох эрх, төрийн байгууллагад сонгох эрхийг ноцтой зөрчиж, Үндсэн хуулиар баталгаатай эдлүүлэхээр олгосон ард түмний эрхийг үгүй хийж, дан ганц Улсын Их Хурлын гишүүний өөрийнх нь хүсэлтийг үндэслэж шийдвэр гаргасан нь Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.” гэсэн үүргийг зөрчсөн шийдвэр болсон.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5