Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

386 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл - Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг болон Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9, 10 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг; - Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Нэг. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны оршин суугч, иргэн Г.Нацагдорж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Отгонбат нар Үндсэн хуулийн цэцэд хандаж: “... Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгын “чөлөөлөгдөх хүсэлт”- ийг Улсын Их Хурал 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай 49 дүгээр тогтоолыг баталжээ. Уг тогтоолыг дараах үндэслэлээр Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж байна: 1. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3 дахь заалт нь “өөр ажилд шилжих”, “хүндэтгэн үзэх бусад шалтгаан” гэсэн хоёр нөхцөлийг шаардаж байна. Гэтэл Д.Гантулга гишүүн нь өөр ажилд шилжих болсон талаар хүсэлтдээ дурдаагүй, дараа нь томилогдоогүй. Мөн түүний чөлөөлөгдөхийг хүссэн өргөдөлд “хүндэтгэн үзэх шалтгаан”-ы талаар огт дурдаагүйгээс гадна нотлох баримт хавсаргаагүй тул хүндэтгэн үзэх ямар нэг шалтгаан бүрдээгүй байна. ... Тэгэхээр хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байхад түүнийг чөлөөлсөн нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэснийг зөрчсөн юм. 2. Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.” гэсэн нь Улсын Их Хурлын гишүүн хувийн ашиг сонирхлоор үүргээ биелүүлэхээс татгалзахгүй, хүссэн үедээ өргөдлөө өгөөд чөлөөлөгдөхгүй гэсэн үг.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5