Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

378 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ял нь илтэд хөнгөдсөн талаарх дүгнэлтээ үндэслээд ялыг хүндрүүлж болохоор зохицуулсан. Дээр дурдсаныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “... шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг ... хүндрүүлж болно.” гэж, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг ..., эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах.” гэж, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг ..., эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй.” гэсэн байна. Дөрөв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад мэдээлэл гаргагч иргэн А.Ариунболд, Б.Мөнхтөр нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэлэлцэж буй заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн “... шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ..., эрхтэй.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг зөрчсөн гэсэн мэдээллийн шаардлагаа дэмжиж, бусад шаардлагаас татгалзсан болно. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль батлан гаргахдаа 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно.”, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:” гээд 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;”, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хяналтын шатны шүүх дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:” гээд 1.4 дэх заалтад “шүүгдэгчид

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5