379 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэсэн зохицуулалтыг тусгаж хэргийн оролцогчдын гаргасан гомдлын дагуу шүүхийн шийдвэрийг холбогдох шатны шүүх хянаад шүүхээс оногдуулсан ялыг хүндрүүлж болохоор хуульчилсан байна. 2. Монгол Улсын Үндсэн хуулийн удиртгал хэсэгт хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон тунхагласан бөгөөд Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцахаар хуульчлан тогтоосон. Мөн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад Монгол Улсын иргэн эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, шүүхийн шийдвэрийг давж заалдах үндсэн эрхтэй болохыг бататган хуульчилсан юм. Түүнчлэн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 5 дахь хэсэгт “Ямар нэг гэмт хэрэгт шийтгүүлж ял заагдсан хүн бүр ... дээд шатны шүүхэд давж заалдах эрхтэй.” гэж бататган тогтоосон байдаг. 3. Монгол Улсын Шүүхийн тухай хуульд анхан шатны шүүх хуулиар харьяалуулсан эрүүгийн хэргийг анхан шатны журмаар, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг талуудын гаргасан гомдол, прокурорын эсэргүүцлийн үндсэн дээр давж заалдах журмаар, Дээд шүүх нь давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн магадлалтай холбогдуулан гаргасан эрх зүйн маргааныг талуудын гомдол, Улсын ерөнхий прокурор, эсхүл түүний эрх олгосон прокурорын эсэргүүцлийн үндсэн дээр хяналтын журмаар тус тус хянан шийдвэрлэх эрх хэмжээтэй байхаар хуульчилсан. Үүнээс үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэрээс шалтгаалж давж заалдах шатны болон хяналтын шатны шүүхийн ажиллагаа эхэлдэг. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны шүүхэд ханддаг бөгөөд гомдол, эсэргүүцлийн үндсэн дээр анхан шатны шүүх болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үүснэ. Иймд давж заалдах болон хяналтын шатны шүүхийн үйл ажиллагаа нь анхан шатны шүүхийн шийдвэрийн хүрээнд асуудлыг шүүгдэгчид ашигтайгаар буюу хэргийн бодит байдлыг тогтоон хүний эрхийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5