377 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Мэдээлэл гаргагчийн мэдээлэлд дурдсанчлан Үндсэн хуульд шүүгдэгч шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг тусгаснаас гадна эрх, эрх чөлөө нь хөндөгдсөн хохирогч шүүхэд гомдол гаргах асуудал мөн ижил хамгаалагдсаныг дурдах нь зүйтэй. 2. Хууль тогтоогч өмнө үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хуульд заасан үндэслэл байвал хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт, анхан шатны болон шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцааж хугацаа алддаг, оролцогчдод чирэгдэл үүсгэдэг, хэрэг замхрах нөхцөл байдлыг бий болгодог байсан зохицуулалтыг халж, зөвхөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас л хэргийг буцааж, шүүхийн бусад шатнаас хэргийг буцаадаггүй болгож хуульчилсантай холбоотойгоор давж заалдах болон хяналтын шатны шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр оногдуулсан ял хөнгөдсөн талаар дүгнэлтэд хүрсэн тохиолдолд ялыг хүндрүүлж болох эрх хэмжээг олгосон. Энэхүү эрх хэмжээг олгосон бас нэг үндэслэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.” гэж заасантай нийцүүлэх, энэхүү үзэл баримтлалыг хэрэг хянан шийдвэрлэх хуульд бодитоор тусгаж, хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх явдал байсан. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуулиар Улсын дээд шүүхэд дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг хянах бүрэн эрхийг олгосон бөгөөд нэгэнт хянах эрх нь байгаа тохиолдолд анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн /ял хөнгөдсөн/ шийдвэрийг зөвтгөх, буруу шийдвэрийг засах арга зам, тодорхой шийдвэр гаргах эрх нь зайлшгүй байх ёстой гэж үзсэний үндсэн дээр хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг дээрх байдлаар хуульчилсан. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар гомдол, эсэргүүцлийн дагуу эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс гарсан шийдвэрийг хяналтын шатны шүүх бүхэлд нь хянан үзсэний үндсэн дээр гэмт хэргийн зүйлчлэл болоод бусад бүх асуудал нь зөв, хуулийн дагуу байгаад гагцхүү оногдуулсан
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5