376 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ... баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасан бөгөөд үүний хүрээнд холбогдох бусад хууль, хууль тогтоомжийн актаар иргэний эрх, эрх чөлөөг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж хуульчилсан. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн зорилт болон ялын бодлого нь хэн нэгэн этгээд бусдын хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөг зөрчсөн бол түүндээ тохирсон хариуцлагыг зайлшгүй хүлээх үзэл санаа, үр дагавартай байдаг. Эрүүгийн хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэж байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүн нь ямар нэг байдлаар нөлөөнд автаж, шүүгдэгчид түүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт нийцээгүй буюу гэмт хэрэгт тухайн зүйлчлэлээр оногдуулж болох ялын төрлөөс хамгийн хөнгөнийг сонгох боломжтой бөгөөд энэ тохиолдолд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим алдагдахад хүрэх учраас уг сөрөг үр дагаврыг засах боломжийг дээд шатны шүүхэд олгох үүднээс дээрх заалтыг хуульчилсан. Хэн нэгэн этгээд өөрийгөө гэм буруугүй, эрх бүхий байгууллага, албан тушаалтан эрх хэмжээгээ хэтрүүлэн ял оноосон, буруу зүйлчилсэн гэж үзэн дээд шатны шүүхэд хандан эрх, эрх чөлөөгөө хамгаалдаг. Ийм учраас хууль тогтоогч Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг баталгаатай эдлүүлдэг. Түүнчлэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөнөөр хохирогч бий болж байдаг бөгөөд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргагч иргэдийн дурдаад байгаа заалт нь хэн нэгэнд ял завших боломж олгохоос сэргийлэх, хохирогчийн эрх ашгийг хамгаалах давхар баталгаа болж байдаг.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5