373 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл заалдах, хяналтын шатны шүүхэд гомдол гаргахад давж заалдах, хяналтын шатны шүүх гомдол гаргасан өмгөөлөгчийн үйлчлүүлэгч буюу шүүгдэгчийн ялыг хүндрүүлж болохоор заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан хууль зүйн туслалцаа авах, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэх заалтыг зөрчигдөхөд хүргэж байна. Иймд Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр батлан 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдүүлж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “... шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг ... хүндрүүлж болно.” гэсэн хэсэг, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг ... эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах.” гэсэн хэсэг, мөн хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг ... эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэхийг тогтоож, дүгнэлт гаргаж өгнө үү.” гэсэн байна. Хоёр. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Мөнхтөр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр, хуулийн этгээд бүр хөрөнгө, орлого, үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын хэлбэрээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасан ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид нь Монгол Улсын иргэний хувьд шүүхийн шийдвэрт давж заалдах, Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5