Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

372 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хорооны оршин суугч, иргэн П.Ундрах-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугч, иргэн А.Ариунболд нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч шүүхийн шийдвэрт гомдол гаргаж байгаа нь нэг талаас Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасны дагуу шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх, нөгөө талаас шударга шүүхийг эрэлхийлэх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, шүүхийн алдаа зөрчлийг хянуулах, өөрийн гэм бурууг эцэслэн тогтоолгохоор зорьж буй хэрэг юм. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад шүүгдэгч, түүний өмгөөлөгч шүүхийн шийдвэрт гомдол гаргасан тохиолдолд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, ялыг хүндрүүлэх боломжтой байдлаар хуульчилсан нь шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гомдол гаргах эрх, өөрийгөө өмгөөлөх эрх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хязгаарлажээ. Өөрөөр хэлбэл давж заалдах, хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зааснаас дордуулах, гомдол гаргагчийн ялыг хүндрүүлэх зохицуулалтыг хуульчилсан шүүгдэгч өөрийн ялыг хүндрүүлэхээс эмээж, шударга шүүхийг эрэлхийлэх зоригийг мохоож, дарамт, айдас бий болгож, шүүхэд гомдол гаргах, шүүхийн шийдвэрийг хянуулахаас татгалзах үр дагаврыг үүсгэж байна. Иймд шүүгдэгч гомдол гаргасан байхад шүүх шүүгдэгчийн гомдлыг авч хэлэлцээд, шүүгдэгчийн ялыг хүндрүүлж болохоор заасан нь шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрх, өөрийгөө өмгөөлөх эрхийг хязгаарлаж байх тул Үндсэн хуулийн холбогдох заалтыг хэрэгжихгүйд хүргэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчид хууль зүйн туслалцаа үзүүлж, үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалан давж

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5