Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

374 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах үндэслэл, журмыг тодорхойлон заасан байдаг. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно.” гэж, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж тус тус заасан нь хэргийн оролцогч нарын шударга шүүхээр шүүлгэх, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхийг хязгаарлаж байна. Тухайлбал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, үндэслэл, журмыг ноцтой зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй асуудлаар мөрдөн байцаах, прокурор, шүүхийн үйл ажиллагаатай холбогдуулан хэргийн оролцогч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахад шүүгдэгчийн ялыг хүндрүүлэн өөрчлөх боломжийг давж заалдах, хяналтын шатны шүүхэд олгосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн зөрчил юм. Жишээлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн асуудлаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дээд шатны шүүхээс хянан үзээд, хэргийн бодит байдал, зөв бурууг хуульд зааснаар хянаж шударга шийдвэр гаргахын оронд шүүгдэгчид оногдуулсан ялыг шууд хүндрүүлж, дээрх хуулийн заалтуудыг хэргийн оролцогч нарыг гомдол гаргуулахгүй болгох арга болгон ашиглаж байна. Сүүлийн үед давж заалдах болон хяналтын шатны шүүх хэргийн оролцогч нарын гомдлоор хэргийг шийдвэрлэхдээ ял шийтгэлийн асуудлыг шүүх хуралдаан дээр хэлэлцэгдээгүй байхад, прокурорын саналаас давсан ялыг тодорхой үндэслэлгүйгээр хүндрүүлэн нэмдэг боллоо. Хэргийн оролцогч Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэн шүүхийн гаргасан хуулийн зөрчлийг засуулахаар дээд шатны шүүхэд хандсан байхад давж заалдах болон хяналтын шатны шүүхээс ялыг нь хүндрүүлж байгаа нь хүмүүнлэг, энэрэнгүй байх Монгол Улсын Үндсэн хуулийн үнэт чанарыг эс хэрэгссэн, хүний эрхийн ноцтой зөрчил юм.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5