Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

368 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл санхүүгийн үйл ажиллагааг хөндлөнгийн хяналттай, хариуцлагатай болгож, сонгуулийн тэгш, шударга байдлыг баталгаажуулах, иргэний улс төрийн эрхийг хангах хууль зүйн баталгааг бүрдүүлсэн гэж үзэхээр байна. Үүнээс үзэхэд 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулийн дээрх зохицуулалт Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтын зохицуулалтаас агуулгын хувьд ялгаатай байна. Иймд дээр дурдсан үндэслэл, үндсэн хуулийн эрх зүйн болон сонгуулийн эрх зүйн суурь онол, зарчим, нийтлэг хандлага, Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 04 дүгээр дүгнэлт, 2010 оны 01 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн маргааны архивын баримт, энэхүү маргааныг Их суудлын хуралдаанд бэлтгэх явцад цугларсан баримт, маргагч талуудыг тайлбараас үзэхэд Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсгийн зохицуулалтаар Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон холбогдох хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 3. Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” гэж заасан бөгөөд уг зохицуулалтаар ард түмнээс засгийн эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн үйл хэрэгт шууд буюу сонгож байгуулсан төлөөллийн байгууллагаар уламжлан оролцох үзэл баримтлалын үндсийг тогтоожээ. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтад “... Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. ...”, Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад Монгол Улсын иргэн “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;” үндсэн үүрэгтэй болохыг хуульчилсан байдаг. Үүнээс үзэхэд хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй байх агуулга бүхий хууль зүйн хариуцлага тогтоосон нь дээр дурдсан үзэл баримтлал, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5