369 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл болон тухайн намын дотоод хяналтыг сайжруулах, намын гишүүдийг хариуцлагажуулах, хууль дээдлэх зарчмыг хангах, Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно.” гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн зохицуулалт хэмээн үзэх үндэслэлтэй байна. Харин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны явцад гаргасан маргагч талуудын тайлбар, хуралдаанд бэлтгэх ажиллагааны явцад цугларсан бусад баримт судалгааг үзэхэд улс төрийн сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн санхүүжилт, зардлын тайлангаа хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хоцроох зэрэгтэй холбогдох зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага байгааг тэмдэглэх нь зүйтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, Жаран зургадугаар зүйлийн 1, 4, Жаран долдугаар зүйл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3, 31 дүгээр зүйлийн 1, 32 дугаар зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ: 1. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсэгт “Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй.” гэсэн зохицуулалтаар Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон 2005 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтыг агуулгаар нь дахин сэргээн батлаагүй байна гэж үзсүгэй. 2.Энэхүү тогтоол эцсийн шийдвэр тул гармагц хүчин төгөлдөр болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ Д.ОДБАЯР ГИШҮҮД Н.ЧИНБАТ Д.ГАНЗОРИГ Ш.ЦОГТОО Д.СОЛОНГО Б.БУЯНДЭЛГЭР Г.ТУУЛХҮҮ Ш.СОЛОНГО
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5