367 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй.” гэж сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд ирүүлээгүй нам, эвсэл, нэр дэвшигчид хүлээлгэх хариуцлагыг хуульчилжээ. 2. Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсгийн зорилго, мөн чанар, эрх зүйн үр дагавар нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон хуулийн зохицуулалтаас өөр байна. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон 2005 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн “Нам, эвсэл сонгуульд оролцох” хэмээх Тавдугаар бүлгийн “Сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх” гэсэн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтад “өмнөх сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 42.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол” нам, эвслийг сонгуульд бүртгэхээс татгалзахаар хуульчилсан байсан нь хэм хэмжээний зорилгын хувьд зөвхөн нам, эвслийг сонгуульд бүртгэхтэй холбоотой харилцааг зохицуулж байсан ба сонгуульд оролцсон нам, эвсэл сонгуулийн зардлын тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол дараа дараагийн хэдэн ч удаагийн сонгуульд оролцуулахгүй байж болох тодорхой бус үргэлжилсэн үр дагаврыг үүсгэж тухайн намын гишүүд, дэмжигчдийнх нь сонгох, сонгогдох эрх хугацаагүйгээр хязгаарлагдахаар байжээ. Харин 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулийн “Сонгуулийн зардлын хяналт” хэмээх Зургадугаар дэд бүлгийн “Сонгуулийн зардлын тайлангийн хяналт ба нээлттэй, ил тод байдал” гэсэн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсэгт “Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй.” гэж заасан нь зорилгын хувьд сонгуулийн хуулийн хэрэгжилтийг хангах, сонгуулийн сурталчилгаа төдийгүй сонгуулийн үйл ажиллагаа хууль ёсоор, шударга явагдаж байгаа эсэхэд хяналт тавих, энэ талаар бодит мэдээллийг гаргуулахын тулд хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй байж дараагийн сонгуульд оролцуулахгүй байх хууль зүйн тодорхой хариуцлага тогтоожээ. Өөрөөр хэлбэл, уг зохицуулалтаар сонгуулийн зардлын хяналт, нээлттэй, ил тод байдлын үндсийг тогтоон сонгуулийн санхүүжилтийн болон зардлын тайлан гаргахыг шаардаж Үндсэн хуулийн эрх зүйн субъект болох улс төрийн намын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5