Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

366 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад заасан хууль дээдлэх, 5.1.2 дахь заалтад заасан ил тод байдлыг хангах, 5.1.3 дахь заалтад заасан шударга ёсыг сахих зарчмыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор тухайн хуульд тусгагдан хэрэгжиж байгаа тул үүгээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтад “өмнөх сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 42.2т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол” гэж заасан байсныг агуулгаар нь дахин сэргээгээгүй бөгөөд Монгол Улсын Их Хурал энэ хуулийг тогтоохдоо түүнээс зарчмын ялгаатай үзэл баримтлалыг эш үндэс болгосон болно.” гэжээ. Дөрөв. Сонгуулийн ерөнхий хорооны даргын “Мэдээлэл хүргүүлэх тухай” 2018 оны 70 дугаар албан бичигт: “Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцохоор Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн 12 нам, 3 эвсэл, 498 нэр дэвшигчдээс 1 нам (Иргэний зориг ногоон нам), 1 эвсэл, 104 нэр дэвшигч нь хуульд заасан хугацаанд зардлын тайлангаа ирүүлээгүй болно. Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсэгт “Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй.” гэж заасан бөгөөд зардлын тайлангаа ирүүлээгүй дээр дурдсан нам, эвсэл, нэр дэвшигчтэй холбоотой өргөдөл, гомдол тус хороонд ирээгүй бөгөөд шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн мэдээлэл байхгүй байна.” гээд сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй нам, эвсэл, нэр дэвшигчдийн судалгааг хавсралтаар ирүүлсэн байна. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Их Хурал сонгуулийн тухай хуулийг шинэчлэн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталжээ. Ийнхүү батлахдаа сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигчийг бүртгэх, бүртгэхээс татгалзах талаарх зохицуулалтад өөрчлөлт оруулсан байна. Харин сонгуулийн сурталчилгааны эдийн засгийн үндсийг зохицуулсан хэм хэмжээг тусгай бүлэг болгон хуульчилж, “Сонгуулийн зардлын хяналт” гэсэн дэд бүлэгт холбогдох зохицуулалтыг зөрчсөн этгээдэд хүлээлгэх Үндсэн хуулийн эрх зүйн болон захиргааны эрх зүйн хариуцлагын төрлийг тусгасан байна. Энэ хүрээнд Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсэгт “Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5