Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

365 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй.” гэсэн заалтад бүртгэхгүй байх үндэслэлийг: нэгдүгээрт, сонгуулийн зардлаа тайлагнах тухай хуулийн заалтыг биелүүлээгүйгээр хууль зөрчсөн эс үйлдэл, хоёрдугаарт, сонгуулийн ажиллагаа хууль ёсоор, шударга явагдаж байгаа эсэхэд иргэд, сонирхогч талууд бүрэн хяналт тавих, энэ талаар үнэн бодитой мэдээлэл авах бололцоог алдагдуулсан хууль бус үйлдэлд хамааруулсан ба бүртгэхгүй байж болох субъектэд нэр дэвшигч иргэн нэмэгдэж тусгагдсан. Хууль тогтоогчийн зүгээс энэ хуульд зөвхөн бүртгэхгүй байх үйлдлийг биш түүний үндэслэлийг гол болгож авч үзэж тусгасан болохыг онцлон тэмдэглэж байна. Үүгээрээ 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтаас агуулгын хувьд ялгаатай. Хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдлийнхээ эрх зүйн үр дагаврыг нэр дэвшигч иргэн, нам, эвсэл хэн боловч гарцаагүй хариуцаж байх нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэсэн заалтын шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчмын агуулгад бүрэн дүүрэн нийцнэ гэж үзэж байна. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн эсэх тухай асуудлыг авч үзэхдээ Үндсэн хуулийн үндсэн зарчим алдагдахгүй байх нөхцөлийг заавал тооцож үзэх ёстой гэдгийг Улсын Их Хурал хууль тогтоох үзэл баримтлалдаа удирдлага болгодог. Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсэгт “Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй.” гэсэн заалтаар хуулиар хүлээсэн үүргээ ёсчлон биелүүлсэн иргэн, нам, эвслийг улс төрийн сонгуульд оролцох эрх ашиг, эрх чөлөөг ямар ч байдлаар хязгаарлаагүй. Хуульд заасан үүргээ биелүүлээгүй зөрчсөн этгээд, хуулийг ёсчлон биелүүлдэг этгээд адил тэгш байдалтай сонгуульд оролцох нь сонгуулийн бодит байдалд сөрөг нөлөө үзүүлэх үр дагавар үүсгэх өндөр магадлалтайгаас гадна шударга ёс, хууль дээдлэх ёсны үндсэн зарчмыг зөрчиж байгаа Үндсэн хуулийн хамгийн ноцтой хэлбэр гэдгийг анхааран үзэхийг зориуд хүсэлт болгож байна. Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсгийн заалт нь зөвхөн нэр дэвшигчийн бүртгэлээс өргөн агуулгатай бөгөөд

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5