Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

364 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны шийдвэрээр хүчингүй болсон, Монгол Улсын иргэний эрхэд халдсан, Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэсэн агуулгатай мэдээлэл ирүүлсэн байна. Гурав. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа: “... Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтад “өмнөх сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 42.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “...Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...”, мөн зүйлийн 10 дахь заалтын “... Аль нэгэн нам, ... гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. ...” гэснийг тус тус зөрчсөн байх тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтад “өмнөх сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 42.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол” гэснийг хүчингүй болгосугай.” хэмээн шийдвэрлэсэн нь зөвхөн тухайн үед үйлчилж байсан хуульд хамаарч байгаа бөгөөд 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай уг хуулийг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон. Хүчингүй болсон дээрх хуульд “өмнөх сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 42.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол” гэж заасан 26 дугаар зүйлийн гарчиг нь “Сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх” гэж байсан бөгөөд үүгээр зөвхөн нам, эвслийг бүртгэхтэй холбоотой явцуу харилцааг зохицуулж байсан юм. Үндсэн хуулийн цэцийн энэ талаар гаргасан дээрх шийдвэр ч зөвхөн бүртгэх үйл ажиллагаанд хамаарах агуулгатай гарсан гэж ойлгогдохоор байна. Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар зүйлийн 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн гарчиг нь “Сонгуулийн зардлын тайлангийн хяналт ба нээлттэй, ил тод байдал” гэж байгаа бөгөөд тус зүйлийн 60.5 дахь хэсэгт “Хуульд заасан

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5