Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

363 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл үзэж байгаа тул Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хяналтын журмаар шийдвэрлэж, уг заалтыг хүчингүй болгож өгнө үү.” гэсэн байна. Хоёр. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны оршин суугч, иргэн Я.Баярсайхан Үндсэн хуулийн цэцэд хандаж: “Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсэгт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр сарын 22ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болсон 2005 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтыг агуулгын хувьд шууд сэргээн хэрэглэсэн гэж үзэж байна. Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр тогтоолын тогтоох хэсэгт “2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтад “өмнөх сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 42.2т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...”, мөн зүйлийн 10 дахь заалтын “... Аль нэгэн нам, ... гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. ...” гэснийг тус тус зөрчсөн байх тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтад “өмнөх сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 42.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол” гэснийг хүчингүй болгосугай. ...” гэж дурдсан. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсэгт “Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй.” гэсэн заалт нь Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Монгол Улсын Их Хурлаас 2005 онд баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Дараахь тохиолдолд нам, эвслийг бүртгэхээс татгалзана:” гээд 26.3.6 дахь заалтад “өмнөх сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 42.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол.” гэсэн заалтыг шууд агуулгаар нь дахин сэргээн хэрэглэсэн байна. Энэ нь Монгол Улсын иргэний болон намын гишүүд, дэмжигчдийн ардчиллын үнэт зүйлс болсон сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан үйлдэл юм.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5