362 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн хяналтын журмаар хянан шийдвэрлэв. Нэг. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Амартүвшин Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ: “Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсэгт “Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...”, мөн зүйлийн 10 дахь заалтад “... Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. ...”, мөн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн хэм хэмжээг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор 2005 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтыг хүчингүй болгосон боловч Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуульд дахин оруулж ирсэн нь нам, эвсэл, иргэнийг зардлын тайлангаа гаргаж өгөөгүй, эсвэл хуульд заасан хугацаанаас хоцроосон алдаатай үйлдлийнхээ төлөө Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.7 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 21-26 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээж байгаа боловч нэг удаагийн алдаатай үйлдлийнхээ төлөө дахин сонгуульд оролцох эрхээ хасуулж байгаа нь хууль зүйн шинжлэх ухааны нэг алдаанд нэг шийтгэл ногдуулах зарчмыг алдагдуулж байна. Аль нэг нам, эвсэл хариуцлагагүй ажилтны гаргасан алдаа, эсхүл санаатайгаар өрсөлдөгчөө намнах хуйвалдаанаас болж гаргасан зөрчлийн улмаас бусад гишүүд, дэмжигчдийн сонгогдох эрхийг хязгаарлаж байгаа нь Үндсэн хуульд харшилж байна гэж
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5