355 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанаас иргэдийн субъектив эрхийг хамгаалах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд энэ чиг үүргийн хүрээнд захиргааны хэргийн оролцогчдын тэгш бус байдлыг тэнцвэржүүлэх зорилгоор хэргийн нөхцөл байдлыг тодруулах үүргийг талууд бус захиргааны хэргийн шүүх хүлээх бөгөөд үүгээрээ захиргааны хэргийн шүүхийн үндсэн мөн чанар, онцлог тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүх шийдвэрээ хэргийн оролцогчдын тодорхойлсон нөхцөл байдал, нотолгооны хүрээнд гаргадаггүй, нотлох баримтыг захиргааны хэргийн шүүх өөрөө цуглуулж, талуудын тэгш байдлыг хангадаг. Гэтэл дээр дурдсан хуулийн нэмэлтээр захиргааны хэргийн шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх боломжгүй болж, захиргааны хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг дордуулан шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх эрхээ бодитоор хэрэгжүүлэх нөхцөлийг хязгаарлаж, хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх төрийн үүрэг хангагдахгүйд хүргэсэн байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 112 дугаар зүйлийн 112.9 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 3. Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд ““гомдол” гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл, шүүгчийн захирамж, тогтоол, анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хянуулахаар гаргасан өргөдөл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг.” ойлгох талаарх 3.1.11 дэх заалт нэмсэн байна. Улсын дээд шүүхээс ирүүлсэн хүсэлтэд хууль тогтоогчоос Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд 3.1.11 дэх заалтаар тухайн хуулийн үйлчлэлийн хүрээнд хамаарагдах “гомдол” хэмээх нэр томьёог тодорхойлсны “… Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5