356 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дүгнэлтийг.” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж тусгасан боловч уг шаардлагынхаа үндэслэл, уялдаа холбоо, шалтгааныг тусгайлан тайлбарлаагүй байх тул Үндсэн хуулийн цэцээс уг асуудалд холбогдуулан дүгнэлт хийх боломжгүй байна. Уг асуудлын хүрээнд дээрх шаардлагыг ханган дахин хандаж хүсэлт гаргах эрх нь нээлттэй болно. 4. Зөрчлийн тухай хууль тогтоомжийн хүрээнд Үндсэн хуулийн нэр томьёог хэрэглэх, Үндсэн хуульд заасан эрх зүйн суурь ухагдахууныг гүнзгийрүүлэн зохицуулах, салбар эрх зүйн зарчим, үндсэн үзэл баримтлалыг чанд сахих, түүнд уялдуулан төрөлжүүлж системчлэх, хүний үндсэн эрхийг хангахуйц эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлага байгааг дурдах нь зүйтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад “хууль сахиулах, гэмт хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, ...” гэж заасны “хууль сахиулах, … зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа …”, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж заасны “... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад ...” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх ... эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтыг зөрчсөн байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5