353 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тэгш байдал, мэтгэлцэх зарчмын үндсэн дээр асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж хууль тогтоогч үзсэн байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй: 1/3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалт: “3.1.11 .“гомдол” гэж ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг.”, 2/7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг: “7.3.Энэ зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан зарчим нь гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй.”, 5/112 дугаар зүйлийн ... 112.9 дэх хэсэг: ... 112.9.Шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт нотлох баримт цуглуулахгүй.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.” гэсэн байна. ҮНДЭСЛЭЛ: Монгол Улсын Их Хурал Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг батлан гаргасантай холбогдуулан 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. 1. Дээр дурдсан Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн “захиргааны байгууллагаас” гэсний дараа “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад” гэсэн заалтыг нэмсэн, мөн хуулийн 2 дугаар зүйлээр Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын “гэмт хэрэг мөрдөн байцаах ажиллагаа” гэснийг “хууль сахиулах, гэмт хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа” гэж өөрчилжээ. Монгол Улсын Үндсэн хуулиар ардчилсан эрх зүйт төрийн зарчмыг үндэс болгон тогтоож, хүний болон иргэний эрх, эрх чөлөөний баталгаа, Үндсэн хуульт ёсыг баталгаажуулан, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тодорхойлсон. Хууль тогтоогчоос батлан гаргасан хууль тогтоомжийн биелэлтийг хангах, түүнийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, бусад нийтийн захиргааны байгууллагын аливаа шийдвэр, үйл ажиллагаа дээр дурдсан Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд үндэслэсэн байхын зэрэгцээ, иргэний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх учиргүй.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5