Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

351 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эрх зүйн ялгаатай үр дагавар бүхий шийдвэртэй холбоотой гомдол, маргааныг шүүхээр шийдвэрлэхэд ч ялгаатай зарчим үйлчлэх шаардлагатай. Ингэснээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хуулийн нарийн зохицуулалт, журам үйлчлэх нөхцөлийг бүрдүүлж, “хуулийн өмнө эрх тэгш байх” зарчмыг илүү хангасан зохицуулалт болсон гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар бүлэг, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 6-9 дүгээр бүлэгт эрх нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээд дараагийн шатны шүүхэд хандаж гомдол гаргах, хяналт тавих, зөрчигдсөн эрхээ хангуулах, зөрчлийн улмаас учирсан хохирлыг арилгуулах асуудлыг зохицуулсан бөгөөд эрх нь зөрчигдсөн этгээдэд ялгавартай байхаар, эсхүл гомдол гаргах эрхийг хязгаарласан заалт холбогдох хуулиудад тусгагдаагүй тул Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” гэснийг зөрчөөгүй гэж үзэж байна. Хоёр. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй: 1/3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалт: “3.1.11. “гомдол” гэж ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг.”; 2/7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг: “7.3. Энэ зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан зарчим нь гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй.”; 5/112 дугаар зүйлийн ... 112.9 дэх хэсэг: ... 112.9. Шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт нотлох баримт цуглуулахгүй.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх талаар дараахь тайлбарыг гаргаж байна: 2.1. Улсын дээд шүүхийн хүсэлтэд иргэд захиргааны хэргийн шүүхэд зарим хэсэг нь нэхэмжлэгчийн хувиар, зарим хэсэг нь гомдол гаргаж оролцож байгаа нь захиргааны хэргийн шүүх захиргааны маргааныг хоёр өөр журмаар шийдвэрлэж байгаа нь “хууль шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчим зөрчигдөж байгаа талаар дурджээ. Хууль зөрчсөн тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх, эсхүл зөрчилд хамааруулах нь хууль тогтоогчийн бүрэн эрхэд хамаарах асуудал бөгөөд нэгэнт гэмт хэргээс ялгаатай үзэж зөрчилд хамруулсан хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй хийсэн этгээдийг хууль зөрчөөгүй

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5