Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

350 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 1.2. Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль батлагдахаас өмнө зөрчил хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлж байсан байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны үндэслэл, журмыг Захиргааны хариуцлагын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Өрсөлдөөний тухай зэрэг салбарын хуулиар зохицуулж байсан. Энэ нь зөрчил шалган тогтоох болон шийтгэл оногдуулах ажиллагааг харилцан адилгүй, тэнцвэргүй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж байсан. Өөрөөр хэлбэл, тус хуулиар эрх бүхий албан тушаалтнаас хэрэгжүүлдэг хоёр өөр зорилго бүхий чиг үүргийг / төрийн хяналт шалгалт болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа/ нэгтгэн салбарын онцлог нэрийн дор салбар бүрд зөрчлийг шалган шийдвэрлэх өөр өөр стандарт тогтоож байсныг өөрчилсөн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь зөрчил үйлдсэн этгээдийг олж тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэхэд чиглэгдэх бөгөөд энэхүү ажиллагаанд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ дагуу хяналт тавьж, шийтгэл оногдуулсантай холбоотой гомдлыг шүүх эцэслэн шийдвэрлэхээр хуульчилсан. Энэ дагуу улсын байцаагч нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хоёр ялгаатай ажиллагааг хэрэгжүүлж, шийдвэр гаргана. Тодруулбал, Төрийн болон салбарын хяналт шалгалтын хүрээнд захиргааны акт /Захиргааны ерөнхий хуулийн дагуу/, Зөрчил шалган шийдвэрлэх чиг үүргийн хүрээнд /Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн дагуу/ шийтгэл оногдуулах, эсхүл шийтгэлээс чөлөөлөх, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг тус хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах бөгөөд бүхий л нөхцөлд оролцогчийн буюу хохирогч, холбогдогчийн эрхийг хангах үүрэгтэй. Ийнхүү улсын байцаагчийн хэрэгжүүлэх зөрчил үйлдсэн этгээдэд шийтгэл оногдуулах эсэх болон хяналт шалгалттай холбоотой шийдвэр гаргах ажиллагаа нь зорилгоос гадна шийдвэр гаргах процесс ажиллагааны үндэслэл, журмын хувьд эрс ялгаатай тул онцлогийг нь харгалзан хууль зүйн ялгаатай зохицуулалтыг хуульчилсан. Нөгөө талаар дээр дурдсан ялгаатай хоёр шийдвэрийг нэг субьект /улсын байцаагч/ гаргаж байгаа гэдгээр нэгтгэн бүгдийг нь захиргааны акт хэмээн үзэх нь учир дутагдалтай. Учир нь улсын байцаагчийн дээрх зарчмын ялгаатай ажиллагааны улмаас гаргасан

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5