Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

349 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гэнэ” гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг санаатай болон болгоомжгүй байдлаар зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчил болно. Иймд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой үүсэх аливаа харилцаа нь Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд үүсэх харилцаанаас ялгаатай тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зохицуулах нь зүйтэй гэж хууль тогтоогч үзсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн “Хуулийн үйлчлэх хүрээ” гэсэн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь зөрчил хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана.”, 1.4 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад ““зөрчил шалган шийдвэрлэх” гэж зөрчлийн хэрэг бүртгэлт, түүнд тавих прокурорын хяналт, зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааг;” ойлгохоор тус тус хуульчилсан. Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй бөгөөд тухайн зөрчлийг шалган тогтоох, буруутай этгээдэд шийтгэл оногдуулах эсэхийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчим нь аливаа этгээдэд адил шударга, хүндэтгэлтэй хандаж, хуулийг чанд, нэг мөр хэрэглэх агуулгыг илэрхийлдэг. Гэхдээ тодорхой тохиолдолд буюу зөрчил үйлдсэн этгээдэд түүний зан үйлээс шалтгаалан үйлдэл, үйл ажиллагаанд хуулийн нэг зохицуулалт ялгаатай байдлаар бус харин хуулийн өөр зохицуулалт үйлчлэх нь “хуулийн өмнө эрх тэгш байх” зарчмыг хөндөхгүй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд илүү нийцнэ гэж үзэж байна. Иймээс тухайн актыг захиргааны байгууллага, албан тушаалтан гаргаснаас үл хамааран акт гаргах үндэслэл, зохицуулсан харилцаанаас шалтгаалан түүнд хамаарах хуулийг ялгамжтай байдлаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэснийг зөрчөөгүй гэж үзэж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5