Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

348 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ажиллагаа” гэж өөрчилсүгэй.” гэж; мөн өдөр баталсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй: 1/3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалт: “3.1.11. “гомдол” гэж ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг.”; 2/7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг: “7.3.Энэ зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан зарчим нь гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй.”; 5/112 дугаар зүйлийн ... 112.9 дэх хэсэг: ... 112.9.Шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт нотлох баримт цуглуулахгүй.” гэж тус тус хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасныг зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү.” гэжээ. Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: Нэг. “Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн “захиргааны байгууллагаас” гэсний дараа “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад” гэж нэмсүгэй.”, мөн хуулийн 2 дугаар зүйлд “Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын “гэмт хэрэг мөрдөн байцаах ажиллагаа” гэснийг “хууль сахиулах, гэмт хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа” гэж өөрчилсүгэй.” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй талаар: 1.1 Захиргааны ерөнхий хуулийн 3.1.4 дэх заалт, 37.1 дэх хэсэгт оруулсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүй байх, зөрчил шалган шийдвэрлэхэд гаргасан акт нь захиргааны актад хамаарахгүй байх агуулгатай нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг баталсантай холбогдуулан түүнд нийцүүлэн оруулсан. 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Зөрчлийн тухай хуулиар зөрчлийг гэмт хэргээс зааглан тогтоож, 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5