Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

347 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эрхийг сэргээн эдлүүлэх” төрийн үүрэг биеллээ олохгүй болж байгаа нь Үндсэн хуулийн зөрчилд хүргэж байна. Түүнчлэн, хэрэв Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах хүний үндсэн эрхийн агуулгыг зөвхөн “шүүхэд хандах эрх”-ээр хязгаарлахгүйгээр зөрчигдсөн эрх нь “бодитойгоор хамгаалагдах эрх”-ийн агуулгаар авч үзвэл, өмнө нь хүн, хуулийн этгээдийн зүгээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд мэдүүлэх эрхээ эдэлдэг байсан бол, харин одоо эсрэгээрээ захиргааны байгууллагын зүгээс хүн, хуулийн этгээдийг буруутгаж зөрчилд холбогдуулсны улмаас “хэрэгт холбогдогч”-ийн хувиар “гэм буруугүйгээ нотлох” болсноороо зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн уг зүйлд заасан хүний “шүүхэд мэдүүлэх, шударга шүүхээр шүүлгэх эрх” нь захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас эрх нь зөрчигдсөн гэж үзэж буй этгээд нь шүүхэд нэхэмжлэгчийн хувиар шаардлага гаргах, маргаж буй асуудлыг үндэслэх, няцаах нотлох баримтыг заах, гаргах, тайлбарлах, мэргэжлийн байгууллагаар шинжлүүлэх, үзлэг, туршилт хийлгүүлэх зэргээр мэтгэлцэх, нотлох ажиллагаа хийлгүүлэх боломжтой байх, захиргааны хэргийн шүүх нь зөрчилд холбогдогчийн гэм буруутай эсэхийг тогтоохын тулд бус харин нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь захиргааны шийдвэр, үйл ажиллагаанаас зөрчигдсөн эсэхийг тогтоогчийн хувьд хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах хууль зүйн зохицуулалт бүрдсэн үед бодитойгоор хэрэгжих учиртай. Гэтэл эдгээр зарчмууд алдагдсанаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан хүний үндсэн эрх бодит байдал дээр хэрэгжих, хамгаалагдах боломжгүй болсон гэдэг утгаараа зөрчил гэж үзэхэд хүрч байна. Иймд Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Монгол Улсын хуулийн 1 дүгээр зүйлд “Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн “захиргааны байгууллагаас” гэсний дараа “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад” гэж нэмсүгэй.”, мөн хуулийн 2 дугаар зүйлд “Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын “гэмт хэрэг мөрдөн байцаах ажиллагаа” гэснийг “хууль сахиулах, гэмт хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5