346 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл “хууль тогтоогчийн зүгээс хүн бүрт эрх, үүрэг, хариуцлагыг ямар нэг ялгаваргүйгээр тогтоох, хүн бүр шүүхээр адилхан хамгаалуулах” агуулга бүхий Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчим зөрчигдөж байна. Мөн Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах” төрийн үүрэг нь юуны түрүүнд хүний үндсэн эрх, эрх чөлөө, бусад хуулиар хамгаалагдсан хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын буюу төрийн өөрийнх нь хууль бус үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэгддэг. Ийм ч учир Монгол Улс захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль ёсны эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эсэхийг хөндлөнгийн байр сууриас хянан шийдвэрлэдэг захиргааны хэргийн шүүхийг байгуулсан нь Үндсэн хуулийн уг зүйл, заалт бодитойгоор хэрэгжих, улмаар эрх зүйт төрийг бэхжүүлэхэд нэг том алхам болсон. Захиргааны хэргийн шүүх энэхүү хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлэх гол арга зам нь “шүүх нотлох зарчим”, түүний үндсэн дээр хэрэгжих талуудын тэгш мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх явдал юм. Тодруулбал, захиргааны хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог болох “шүүх нотлох зарчим”-ын үндсэн зорилго нь нэг талд эрх мэдэлгүй хүн, хуулийн этгээд нөгөө талд хуулиар давуу эрх олгогдсон “захиргаа” гэсэн хүч тэнцвэргүй талуудын эрх зүйн байдлыг тэнцвэржүүлснээр /захиргаанаас давуу эрхээ хэтрүүлэхийг нь хязгаарласнаар/ хэргийн бодит үнэнийг тогтооход чиглэгддэг бөгөөд үүгээрээ эрх тэгш талуудын өөрсдийнх нь цуглуулсан нотлох баримтын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэдэг иргэний хэргийн шүүхийн процессоос, шүүгдэгчийн гэм бурууг нотлох прокурорын яллах дүгнэлт болон түүнийг няцаах өмгөөлөгчийн тайлбарын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэдэг эрүүгийн хэргийн шүүхийн процессоос ялгаатай. Нэг үгээр хэлбэл, захиргааны хэргийн шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлснээр хэргийн оролцогчдын тэгш байдлыг хангадаг. Гэтэл захиргааны хэргийн шүүх зөрчлийн хэргийн тухайд “шүүх нотлох зарчим”-ыг хэрэгжүүлэх боломжгүй болсноор үнэн чанартаа Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5