345 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл “гэмт хэрэг мөрдөн байцаах ажиллагаа” гэснийг “хууль сахиулах, гэмт хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа” гэж өөрчилсөн. Үүний улмаас Захиргааны ерөнхий хуулийн нийтлэг шаардлага болох захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зэрэг шаардлага нь зөрчилд хүлээлгэсэн шийтгэлд /захиргааны актад/ хамаарахгүй болсон. Нэгэнт зөрчлийн шийтгэлийг захиргааны акт биш гэж үзсэн тул захиргааны хэргийн шүүх зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлээр үүсэх захиргааны хэргээс өөрөөр буюу “гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журмаар эрүүгийн хэргийн шүүхийн нэгэн адил зарчмаар шийдвэрлэх ёстой гэсэн үзэл баримтлалаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11. ““гомдол” гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл, ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг”; 7 дугаар зүйлийн 7.3. “Энэ зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан зарчим нь гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй.”; 112 дугаар зүйлийн 112.9. “Шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт нотлох баримт цуглуулахгүй.” гэсэн зохицуулалтыг нэмсэн байна. Гэтэл эдгээр хуулийн нэмэлт, өөрчлөлтийн улмаас иргэд захиргааны акттай холбоотой маргааны хувьд нэг хэсэг нь захиргааны хэргийн шүүхэд захиргааны журмаар буюу “нэхэмжлэгч”-ийн хувиар маргах бол, харин нөгөө хэсэг нь зөрчилд “холбогдогч”-ийн хувиар гомдол гаргах болсон. Үүний ялгаа нь хүн, хуулийн этгээдээс захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэгчийн хувиар захиргааны акттай холбогдуулан маргах тохиолдолд шүүх “нотлох зарчим”-ыг хэрэгжүүлэн тухайн захиргааны акт хууль ёсны эсэхийг Захиргааны ерөнхий хууль болон бусад тусгай хуулийн хүрээнд агуулга буюу хууль хэрэглээний хувьд нь, хэлбэр буюу шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримталсан эсэхэд нь хяналт тавина. Харин зөрчлийн хэргийн тухайд захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын актыг биш зөрчилд холбогдогчийн /гомдол гаргагчийн/ үйлдлийг буюу холбогдогч гэм буруутай эсэхийг шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэхгүйгээр зөвхөн шийтгэл оногдуулж буй албан тушаалтны бүрдүүлсэн хэргийн материалын хүрээнд хянахад хүрч байгаа юм. Ийнхүү захиргааны хэргийн шүүх нь захиргааны маргааныг хоёр өөр журмаар /зарчмаар/ шийдвэрлэж байгаа нь
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5