344 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 7.3, 112 дугаар зүйлийн 112.9 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх ... эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Нэг. Монгол Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан хүсэлтдээ: “... Монгол Улсад Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль батлагдаж, хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт орсон юм. Үүнд: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэсэн захиргааны актыг үндсэн шинжээр нь тодорхойлсон хууль зүйн ойлголтод “захиргааны байгууллагаас” гэсний дараа “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад” гэсэн ангиллыг оруулж өгснөөр зөрчилд оногдуулах захиргааны хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг захиргааны актад хамруулахгүй болгосон. Тодруулбал, өмнө нь захиргааны хяналт шалгалт нь захиргааны үйл ажиллагааны нэг бие даасан төрөлд тооцогдож, хяналт шалгалтыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, дуусгах, шалгалтын явцад зөрчлийг тогтоох, түүнд захиргааны хариуцлага хүлээлгэх зэрэг харилцаа нь бүхэлдээ захиргааны эрх зүйгээр зохицуулагдаж /Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох бусад хуулиудаар/, захиргааны хариуцлага хүлээлгэсэн шийдвэр /шийтгэл/ нь захиргааны актад хамаарч байсан. Гэтэл дээрх хуулийн өөрчлөлт орсноор захиргааны зөрчилд хүлээлгэх шийтгэлийг захиргааны акт биш гэж үзсэн, иймээс Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5